Home首页 / Previous上一个 / Next下一个
||envelope
Mongolian language directory

各种蒙文文章: 08Miscellaneous Mongolian Reading: 08

Mongolian script does not work properly on all systems or browsers. It may help to download Mongolian White Font. 有的系统和浏览器老蒙文文字显示不对。如果有问题的话,下载一下蒙古文白体

I couldn't find this story on the Mongolian-language Internet in China, so I'm reproducing this story: ТРАМП ПАРИСЫН ГЭРЭЭНЭЭС АНУ-ЫГ ГАРГАЖ БУЙГАА ЗАРЛАЛАА from Одрийн Сонин, slightly modified for Inner Mongolian usage. Any mistakes in the transliteration are my own.在中国的蒙语网站上没找到这条信息。我把蒙古Одрийн Сонин的信息稍微修改后在这里转载。文章中的错误是我本人的,不属于报纸原稿。

1. Mongol Bichig1. 老蒙文

      

ᠲᠷᠠᠮᠫ ᠫᠠᠷᠢᠰ ᠤᠨ ᠭᠡᠷᠡᠨ ᠡᠴᠡ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠤᠢ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠵᠠᠷᠯᠠᠯ᠎ᠠ

2017-06-02

ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢᠯᠡᠭᠴᠢ ᠲᠣᠨᠠᠯᠳ ᠲᠷᠠᠮᠫ 《ᠫᠠᠷᠢᠰ ᠤᠨ ᠴᠠᠭ ᠠᠭᠠᠷ ᠦᠨ ᠦᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠭᠡᠷᠡᠨ》 ᠡᠴᠡ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠤᠢ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠯ᠎ᠡ᠃ ᠲᠡᠷᠡᠪᠡᠷ ᠰᠣᠩᠭᠣᠭᠤᠯᠢ ᠳᠤ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᠵᠦ ᠪᠠᠢᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠯᠠ 《ᠬᠡᠷᠪᠡ ᠪᠢ ᠴᠠᠭᠠᠨ ᠣᠷᠳᠣᠨ ᠤ ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠪᠣᠯᠪᠠᠯ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠡᠬᠢᠨ ᠳᠦ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠢ 《ᠫᠠᠷᠢᠰ ᠤᠨ ᠴᠠᠭ ᠠᠭᠠᠷ ᠦᠨ ᠦᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠭᠡᠷᠡᠨ》  ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠨ᠎ᠠ᠃ ᠪᠢᠳᠡ ᠬᠡᠲᠦᠷᠬᠡᠢ ᠶᠡᠬᠡ ᠮᠥᠩᠭᠥ ᠶᠢ ᠵᠦᠭᠡᠷ ᠯᠠ ᠰᠠᠯᠬᠢᠨ ᠳᠤ ᠬᠡᠢᠰᠬᠡᠵᠦ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ᠃ ᠪᠠᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ ᠵᠢᠩᠬᠢᠨᠢ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠨᠢ ᠬᠣᠣᠷᠳᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠢ ᠤᠯᠤᠰ ᠪᠣᠯ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠳᠤᠮᠳᠠᠳᠤ ᠠᠷᠠᠳ ᠤᠯᠤᠰ》 ᠭᠡᠵᠦ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠵᠡᠢ᠃

ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢᠯᠡᠭᠴᠢ ᠲᠷᠠᠮᠫ ᠡᠨᠡ ᠣᠨ ᠤ ᠡᠬᠢ ᠪᠡᠷ ᠡᠮᠦᠨᠡᠬᠢ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠪᠠᠷᠠᠺ ᠣᠪᠠᠮᠠ ᠵᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ 《ᠴᠠᠭ ᠠᠭᠠᠷ ᠦᠨ ᠦᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠡᠰᠡᠷᠡᠭ ᠭᠡᠷ᠎ᠡ》 ᠬᠦᠴᠦᠨ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ᠃

ᠲᠷᠠᠮᠫ᠂ ᠣᠪᠠᠮᠠ ᠵᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠵᠠᠷᠯᠢᠭ ᠢ ᠴᠤᠴᠠᠯᠬᠤ ᠠᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ᠎ᠠ ᠨᠡᠭᠦᠷᠡᠰᠦ ᠪᠡᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠳᠠᠭ ᠴᠠᠬᠢᠯᠭᠠᠨ ᠰᠲᠠᠨᠼ ᠨᠦᠭᠦᠳ ᠢ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ 《ᠴᠡᠪᠡᠷ ᠡᠷᠴᠢᠮ ᠬᠦᠴᠦ》 ᠲᠥᠯᠥᠪᠯᠡᠭᠡ ᠶᠢ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠦᠵᠡᠬᠦ ᠪᠡᠨ ᠢᠯᠡᠷᠬᠡᠢᠯᠡᠭᠰᠡᠨ᠃ ᠬᠠᠷᠢᠨ ᠨᠡᠭᠦᠷᠡᠰᠦ ᠣᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠬᠤ ᠶᠢ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠬᠢᠷᠤᠮᠵᠢ ᠶᠢ ᠬᠦᠴᠦᠨ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ 《ᠡᠮᠦᠨᠡᠬᠢ ᠴᠠᠭᠠᠨ ᠣᠷᠳᠣᠨ ᠤ ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠦ ᠬᠢᠭᠰᠡᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤᠳ ᠬᠡᠲᠦ ᠨᠢᠭᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠶᠢ ᠪᠠᠷᠢᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠢ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳᠤ ᠣᠯᠵᠤ ᠮᠡᠳᠡᠯ᠎ᠡ᠃ ᠲᠡᠢᠮᠦ ᠡᠴᠡ ᠵᠠᠷᠢᠮ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ ᠴᠤᠴᠠᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ᠃ ᠮᠥᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ ᠴᠤᠴᠠᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠡᠷ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠰᠠᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᠬᠦᠴᠦᠨ ᠦ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳᠤ ᠬᠢᠭᠰᠡᠨ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯ ᠳᠤ ᠣᠯᠠᠨ ᠡᠷᠦᠬᠡ ᠶᠢ ᠣᠷᠣᠯᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ᠃ ᠣᠯᠠᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠥᠨᠥ ᠶᠢ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠠᠵᠢᠯ ᠤᠨ ᠪᠠᠢᠷᠢ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ》 ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠨᠢ ᠲᠷᠠᠮᠫ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠭᠰᠡᠨ᠃

ᠫᠠᠷᠢᠰ ᠤᠨ ᠴᠠᠭ ᠠᠭᠠᠷ ᠦᠨ ᠦᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠭᠡᠷᠡᠨ》 ᠳᠦ ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ 2015 ᠣᠨ ᠤ 12 ᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠳᠤ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ 195 ᠣᠷᠣᠨ ᠨᠢᠭᠡᠳᠴᠦ ᠪᠤᠢ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠵᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠢᠯᠡ᠃ ᠭᠡᠷ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠳᠠᠭᠠᠤ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠴᠠᠭ ᠠᠭᠤᠷ ᠤᠨ ᠳᠤᠯᠠᠭᠠᠷᠠᠯ ᠢ ᠠᠵᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠵᠢᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠡᠮᠦᠨᠡᠬᠢ ᠦᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠠᠭᠠᠷ ᠤᠨ ᠬᠡᠮ ᠡᠴᠡ ᠨᠡᠮᠡᠵᠦ ᠼᠧᠯᠰ ᠦᠨ 1.5 ᠬᠡᠮ ᠢᠶᠡᠷ ᠬᠡᠲᠦᠷᠡᠭᠦᠯᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠢᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ ᠲᠤᠰ ᠭᠡᠷᠡᠨ ᠳᠦ ᠢᠷᠭᠡᠨ ᠦ ᠳᠠᠢᠨ ᠳᠡᠭᠳᠡᠭᠡᠳ ᠪᠤᠢ ᠰᠢᠷᠢᠶ᠎ᠠ᠂ ᠨᠢᠺᠠᠷᠠᠭᠤᠸᠠ ᠤᠯᠤᠰ ᠨᠢᠭᠡᠳᠬᠦ ᠡᠴᠡ ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢ᠃

ᠲᠷᠠᠮᠫ ᠥᠴᠥᠭᠡᠳᠦᠷ 《ᠫᠠᠷᠢᠰ ᠤᠨ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠡᠷ ᠨᠢ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠲᠤᠰᠠᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠨᠢᠯ ᠳᠤ ᠬᠣᠬᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠶᠢᠨ ᠡᠬᠢᠯᠡᠯ᠃ ᠫᠠᠷᠢᠰ ᠤᠨ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠡᠷ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠬᠤ ᠴᠠᠭ ᠨᠢ ᠪᠣᠯᠵᠠᠢ》 ᠭᠡᠵᠦ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠵᠡᠢ᠃ ᠴᠠᠭᠠᠨ ᠣᠷᠳᠣᠨ ᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶᠢ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠪᠠᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠤᠨ ᠬᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠴᠠᠭ ᠠᠭᠤᠷ ᠤᠨ ᠨᠣᠭᠣᠭᠠᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠮᠥᠩᠭᠦ ᠡᠷᠡᠰ ᠪᠤᠷᠤᠭᠤᠳᠬᠠᠵᠤ 《ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢᠯᠡᠭᠴᠢ ᠲᠷᠠᠮᠫ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠠᠴᠠ ᠨᠢᠭᠤᠷ ᠪᠤᠷᠤᠭᠤᠯᠠᠯ᠎ᠠ》 ᠭᠡᠵᠦ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠪᠡ᠃

ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠤᠯᠤᠰ ᠬᠦᠯᠡᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠢ ᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳᠦ ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠳᠡᠭ ᠪᠢᠯᠡ᠃ 《ᠫᠠᠷᠢᠰ ᠤᠨ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠡᠷ》 ᠍ ᠦᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠨᠡᠢᠲᠡ ᠬᠦᠯᠡᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠢᠯᠭᠠᠷᠠᠯᠲᠠ ᠶᠢ 48 ᠬᠤᠪᠢ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠬᠦᠯᠡᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠢᠯᠭᠠᠷᠠᠯᠲᠠ ᠶᠢ 20 ᠣᠷᠴᠢᠮ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠠᠢ᠃ 《ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠪᠡᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ》 ᠦᠢᠯᠡ ᠬᠡᠷᠡᠭ ᠲᠦ ᠡᠷᠡᠭᠡᠯᠵᠡᠩᠭᠦᠢ ᠬᠠᠨᠳᠤᠵᠤ ᠪᠤᠢ ᠲᠷᠠᠮᠫ ᠢ ᠧᠦ᠋ᠷᠣᠫᠠ ᠶᠢᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠰᠢᠭᠦᠮᠵᠢᠯᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ᠃

ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠪᠠᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ 《ᠲᠷᠠᠮᠫ ᠬᠦᠯᠡᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠢ ᠶᠢ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠡᠷ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤᠨ ᠬᠤᠪᠢᠷᠠᠯᠲᠠ ᠲᠡᠢ ᠬᠡᠷᠬᠢᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᠬᠦ ᠭᠡᠵᠦ ᠪᠠᠢᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ》 ᠬᠡᠮᠡᠨ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠵᠦ᠂ ᠲᠷᠠᠮᠫ ᠢ ᠡᠮᠦᠨᠡᠬᠢ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢᠯᠡᠭᠴᠢ ᠣᠪᠠᠮᠠ ᠵᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠨᠦᠭᠦᠳ ᠢ ᠴᠤᠴᠠᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠢᠬᠤ ᠶᠢ ᠤᠷᠢᠶᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠵᠤ᠃ 《ᠲᠧᠷᠠᠮᠫᠦ᠋ ᠡᠮᠦᠨᠡᠬᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤᠨ ᠬᠢᠭᠰᠡᠨ ᠠᠵᠢᠯ ᠢ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠪᠠᠯᠠᠯᠠᠵᠤ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ᠃ ᠮᠥᠨ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠢ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠲᠡᠷᠢᠭᠦᠯᠡᠭᠴᠢ ᠭᠦᠷᠦᠨ ᠭᠡᠬᠦ ᠰᠲ᠋ᠠᠲ᠋ᠦ᠋ᠰ ᠢ ᠦᠭᠡᠢ ᠬᠢᠯ᠎ᠡ》 ᠬᠡᠮᠡᠨ 《CNN》 ᠠᠭᠧᠨᠲᠯᠢᠭ ᠤᠨ ᠲᠣᠢᠮᠣᠴᠢ ᠡᠢᠨᠬᠦᠦ ᠵᠢᠷᠭᠢᠵᠡᠢ᠃

ᠣᠪᠠᠮᠠ 《ᠲᠷᠠᠮᠫ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠᠴᠤᠳ ᠲᠤ ᠬᠠᠢᠷᠠᠲᠠᠢ ᠪᠣᠯ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤᠨ ᠦᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠡᠰᠡᠷᠡᠭ ᠲᠡᠮᠡᠴᠡᠬᠦ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ》 ᠭᠡᠪᠡ᠃

2. Cyrillic2. 新蒙文

ТРАМП ПАРИСЫН ГЭРЭЭНЭЭС АНУ-ЫГ ГАРГАЖ БУЙГАА ЗАРЛАЛАА

2017-06-02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Парисын Цаг уурын өөрчлөлтийн гэрээ”-нээс Америкийг гаргаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр сонгуульд өрсөлдөж байхдаа л “Хэрвээ би Цагаан ордны тэргүүн болбол хамгийн эхэнд АНУ-ыг “Парисын Цаг уурын өөрчлөлтийн гэрээ”-нээс гаргана. Бид хэтэрхий их мөнгийг зүгээр л салхинд хийсгэж байна. Байгаль орчныг жинхэнэ утгаар нь хордуулж буй улс бол БНХАУ” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Трамп энэ оны эхээр өмнөх төрийн тэргүүн Барак Обамагийн баталсан “Цаг уурын өөрчлөлтийн эсрэг гэрээ”-г хүчингүй болгосон.

Трамп, Обамагийн санаачилсан зарим зарлигийг цуцлахаас гадна нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хязгаарлах “Цэвэр эрчим хүч” төлөвлөгөөг нягтлан үзэхээ илэрхийлсэн. Харин нүүрс олборлохыг хязгаарласан захирамжийг хүчингүй болгосон юм. “Өмнөх Цагаан ордны тэргүүний хийсэн журмууд хэт нэг талыг барьсан болохыг судалгааны явцад олж мэдлээ. Тиймээс зарим журмыг цуцлахаар өөр аргагүй байна. Мөн зарим журмыг цуцлахгүйгээр илүү сайжруулах болно. Америкийн эрчим хүчний салбарт хийсэн хязгаарлалт олон өрхийг орлоггүй болгосон. Олон хүн өнөөг хүртэл ажлын байргүй байна” өмнө нь Трамп мэдэгдсэн.

“Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээ”-нд өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард дэлхийн 195 орон нэгдэж буйгаа зарласан билээ. Гэрээний дагуу олон улс цаг уурын дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн агаарын хэмээс нэмж Цельсийн 1.5 хэмээр хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан юм. Тус гэрээнд иргэний дайн дэгдээд буй Сири, Никарагуа улс нэгдэхээс татгалзсан аж.

Трамп өчигдөр “Парисын хэлэлцээр нь АНУ-ын тусгаар тогтнолд хохирол учруулах дараа дараагийн үйл явцын эхлэл. Парисын хэлэлцээрээс гарах цаг нь болжээ” гэж мэдэгджээ. Цагаан ордны шийдвэрийг НҮБ-ын харъяа Цаг уурын ногоон сан эрс буруутгаж “Ерөнхийлөгч Трамп олон улсаас нүүр бурууллаа” гэж мэдэгдэв.

Америк улс хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг билээ. “Парисын хэлэлцээр”-ийн хүрээнд нийт хүлэмжийн хийн ялгаралтыг 48 хувь хүртэл бууруулсан бол зөвхөн Америкийн хүлэмжийн хийн ялгаралтыг 20 орчим хувиар бууруулжээ. “Цэнхэр дэлхийгээ хамгаалах” үйл хэрэгт эргэлзэнгүй хандаж буй Трампийг Европын холбооны удирдлагууд шүүмжилсэн байна.

НҮБ “Трамп хүлэмжийн хийг бууруулахгүйгээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх гэж байгаа юм бол” хэмээн мэдэгдэж, Трампийг өмнөх Ерөнхийлөгч Обамагийн санаачилсан шийдвэрүүдийг цуцлахгүй байхыг уриалсан аж. “Трамп өмнөх удирдлагуудын хийсэн ажлыг зөвхөн баллаж байна. Мөн түүний шийдвэр АНУ-ыг дэлхийн тэргүүлэгч гүрэн гэх статусыг үгүй хийлээ” хэмээн “CNN” агентлагийн тоймч ийнхүү жиргэжээ.

Обама “Трамп америкчуудад хайртай бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх ёстой” гэв.

1. Mongol Bichig1. 老蒙文

      

ᠪᠦᠬᠦ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠵᠢᠨ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠦᠨ ᠬᠤᠪᠢᠷᠠᠯᠳᠠ ᠵᠢ ᠠᠷᠭᠠᠴᠠᠭᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ 《ᠫᠠᠷᠢᠰ ᠦᠨ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠡᠷ》 ᠡᠴᠡ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠤᠬᠤᠷᠢᠵᠤ ᠭᠠᠷᠬᠤ ᠪᠣᠯᠣᠨ᠎ᠠ ᠭᠡᠵᠦ ᠲᠧᠷᠠᠮᠫᠦ᠋ ᠨᠡᠢᠲᠡᠯᠡᠪᠡ

2017-06-02

ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢᠯᠡᠭᠴᠢ ᠲᠧᠷᠠᠮᠫᠦ᠋ 1 ᠦ ᠡᠳᠦᠷ ᠴᠠᠭᠠᠨ ᠣᠷᠳᠣᠨ ᠳᠦ ᠨᠡᠢᠲᠡᠮᠡᠬᠦ ᠳᠡᠬᠡᠨ᠂ ᠪᠦᠬᠦ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠵᠢᠨ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠦᠨ ᠬᠤᠪᠢᠷᠠᠯᠲᠠ ᠵᠢ ᠠᠷᠭᠠᠴᠠᠭᠠᠬᠣ ᠳᠤᠬᠠᠢ 《ᠫᠠᠷᠢᠰ ᠦᠨ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠡᠷ》 ᠡᠴᠡ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠣᠬᠣᠷᠢᠨ ᠭᠠᠷᠬᠤ ᠪᠣᠯᠣᠨ᠎ᠠ ᠭᠡᠵᠡᠢ᠃

1 ᠦ ᠡᠳᠦᠷ ᠪᠣᠯᠣᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠪᠤᠯᠵᠢᠯᠠᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠬᠤᠷᠠᠯ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠲᠧᠷᠠᠮᠫᠦ᠋ ᠬᠡᠯᠡᠬᠦ ᠳᠡᠭᠡᠨ᠂ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠣ ᠬᠦᠴᠦᠨ ᠦᠭᠡᠢ 《ᠫᠠᠷᠢᠰ ᠦᠨ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠡᠷ》 ᠵᠢ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠣᠳᠣ ᠡᠴᠡ ᠡᠬᠢᠯᠡᠵᠦ ᠨᠡᠢᠲᠡᠪᠤᠷᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠨ ᠵᠣᠭᠰᠣᠭᠠᠨ᠎ᠠ ᠭᠡᠵᠡᠢ᠃

ᠲᠧᠷᠠᠮᠫᠦ᠋ ᠬᠡᠯᠡᠬᠦ ᠳᠡᠭᠡᠨ᠂ 《ᠫᠠᠷᠢᠰ ᠦᠨ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠡᠷ》 ᠨᠢ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠵᠢ ᠠᠰᠢᠭ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠢᠷᠢᠨ ᠳᠦ ᠣᠷᠣᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠠᠰᠢᠭ ᠬᠦᠷᠲᠡᠭᠡᠵᠦ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ᠃ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠵᠢᠨ ᠬᠢᠨ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠡ ᠵᠢ ᠳᠠᠬᠢᠨ ᠡᠬᠢᠯᠡᠭᠦᠯᠵᠦ᠂ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠳᠦ ᠡᠷᠬᠡ ᠲᠡᠭᠰᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠡᠷ ᠲᠣᠬᠢᠷᠠᠯᠴᠠᠬᠤ ᠪᠡᠷ ᠴᠢᠷᠮᠠᠢᠬᠤ ᠪᠣᠯᠣᠨ᠎ᠠ ᠭᠡᠵᠡᠢ᠃ 

ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠦᠨ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢᠯᠡᠭᠴᠢ ᠪᠠᠢᠭᠰᠠᠨ ᠣᠪᠠᠮᠠ 1 ᠦ ᠡᠳᠦᠷ ᠢᠯᠡᠷᠬᠡᠢᠯᠡᠯᠳᠡ ᠨᠡᠢᠲᠡᠮᠡᠵᠦ ᠰᠢᠭᠦᠮᠵᠢᠯᠡᠬᠦ ᠳᠡᠭᠡᠨ᠂ ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ ᠵᠢ ᠲᠠᠭᠠᠳᠠᠯᠵᠠᠬᠤ ᠴᠥᠭᠡᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠦ ᠣᠯᠣᠰ ᠣᠷᠣᠨ ᠦ ᠨᠡᠭᠨᠡᠭᠡᠨ ᠳᠦ ᠣᠷᠤᠯ ᠠ ᠭᠡᠵᠡᠢ᠃

ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠦᠨ ᠬᠤᠪᠢᠷᠠᠯᠲᠠ ᠵᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠲᠧᠷᠠᠮᠫᠦ᠋ ᠵᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠭᠰᠠᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠦᠨ ᠣᠷᠳᠣᠨ ᠦ ᠠᠤᠴᠤ ᠪᠠᠢᠭ᠎ᠠ ᠵᠣᠭᠰᠣᠯᠲᠠ ᠵᠢ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠨᠡᠢᠳᠡ ᠪᠡᠷ ᠵᠢᠠᠨ ᠨᠡᠢᠳᠡᠮ ᠰᠢᠭᠦᠮᠵᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠢᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ᠃

2. 新蒙文

Бүх дэлхийн уур амьсгалын хувиралтыг аргацаах тухай “Парисын хэлэлцээр”-ээс Америк ухарч гарах болно гэж Трамп нийтлэв.

2017-06-02

Амеркийн ерөнхийлөгч Трамп 1-н өдөр цагаан ордонд найдамэхтгэн, бүх дэлхийн уур амьсгалын хувиралтыг аргацаах тухай “Парисын хэлэлцээр”-ээс Америк ухран гарах болно гэжээ.

1-ий өдөр болсон сурвалжлагчдын бага хурал дээр терампу хэлэхдээ, хязгаарлах хүчингүй “Парисын хэлэлцээр”ийг америк одоос эхэлж найдваржуулахаа зогсооно гэжээ.

Трамп хэлэхдээ, “Парисын хэлэлцээр” нь Америкийг ашиггүй байранд оруулж, харин бусад улсад ашиг хүртээж байна. Амеркийнхан хэлэлцээг дахин эхлүүлж, Америкт эрх тэгш нэгэн хэлэлцээр тохиролцхоор чармайх болно гэжээ.

Америкийн ерөнхийлөгч байсан Овама 1-н өдөр илэрхийлэлт нийтмэж шүүмжлэхдээ, Америк ирээдүйг таадалзах цөөн тооны улс орны нгнэхэнд орлогоо гэжээ.

Уур амьсглын хувиралтын асуудал дээр Трампгийн удирдсан засгийн ордны авч байгаа зогсолтыг дэлхий нийдэмээрээ нийдэм шүүлжлз байгаа юм.

Back to Top